Сүүлийн 24 цагт халдварын 409 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 409 бүртгэгдэж нийт тохиолдол 7742 боллоо.
Халдварын тархалт эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн тул 14 суманд гэрийн эмчилгээнд нийт 3194 иргэнийг хянаж байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Гэрийн тусгаарлалт, гэрийн эмчилгээнд
байгаа иргэн болон гэр бүлийн гишүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, иргэний үүргээ ухамсарлахыг албаныхан анхааруулав.