Коронавирусний халдвар авсан 8854 иргэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-05 14:47:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт эрүүл мэндийн байгууллагууд 120 хүнд түргэвчилсэн, 44 иргэний хамрын арчдасын сорьцод лабораторийн, нийт 164 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 61 тохиолдол шинээр батлагдав.

Үүнээс Алтай, Бугат, Улаанхус суманд тус бүр 2, Алтанцөгц, Цэнгэлд 6, Баяннуур, Дэлүүн, Ногооннуур суманд тус бүр 3, Толбо, Цагааннуурт 1, Өлгийд 29 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 9361 боллоо.

Бүртгэгдсэн нийт тохиолдлоос 8854 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 80) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 83, Сансар эмнэлэгт 20, сумдын эрүүл мэндийн төвүүдэд 41, гэртээ 355 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 499 иргэнээс 415 иргэний биеийн байдал хөнгөн, 48 иргэнийх хүндэвтэр, 35 иргэнийх хүнд, 1 иргэнийх маш хүнд байгаа ажээ. 

相关新闻