“Атлетик 220” клуб дээд лигийн хошой аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-05 08:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны "Hisense" үндэсний дээд лигийн сүүлийн буюу 18 дугаар тойргийн тоглолтууд ням гарагт боллоо.


"Hisense" Үндэсний дээд лигийн шударга тоглолттой багаар "УБ-ын мазаалайнууд" клуб тодорч, шилдэг туслах шүүгчээр МХБХ-ны "A" зэрэглэлийн шүүгч Г.Сүх-Эрдэнэ, шилдэг шүүгчээр ОУХБХ болон МХБХ-ны "A" зэрэглэлийн шүүгч Б.Хаш-Эрдэнэ нар шалгарсан бол "Hisense" Үндэсний дээд лигийн шилдэг хаалгачаар "Улаанбаатар" клубийн А.Сайханчулуун /18 тоглолт, 8 тоглолтод хаалгаа хуурай манасан/ шалгарлаа.


"Hisense" Үндэсний дээд лигийн шилдэг хамгаалагчаар "Дэрэн" клубийн хамгаалагч О.Мөнх-Оргил /17 тоглолт, 2 гоол, 1 гоолын дамжуулалтаар/, шилдэг хагас хамгаалагчаар "Атлетик 220" клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжин /16 тоглолт, 4 гоол, 10 гоолын дамжуулалтаар/, шилдэг довтлогчоор "Би Си Эйч Лионс" клубийн довтлогч Мисава Тэцүваки /16 тоглолт, 17 гоол, 5 гоолын дамжуулалтаар/ тус тус тодорлоо.


"Hisense" Үндэсний дээд лигийн аварга Атлетик 220 клубийн баг тамирчид Дээд Лигийн аваргаар 2 жил дараалан тодорсон бол Дэрэн клуб дэд аварга болж, СП Фалконс клуб хүрэл медальт багаар шалгарлаа. 





相关新闻