Явуулын автобустай сургалт Говь-Алтай аймгаар аяллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Агаар орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой “Агаар орчны бохирдол хүүхдэд” автобустай үзэсгэлэн, сургалт Говь-Алтай аймгийн ЕБС-дад боллоо.
Автобустай үзэсгэлэн, сургалтад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1, 2, 3, 4, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн эко клубийн сурагчид хамрагдсан юм. Сургалтаар 200 гаруй сурагчид агаар орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулан ажилласан тухай холбогдох албанаас мэдээлэв.
Энэхүү үйл ажиллагааг БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургагч багш нар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр тус аймгийн БОАЖГ, БСУГ-тай хамтран зохион байгуулсан байна.