Зарим сумын нутгаар цас их оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт цас их оржээ.
Цас их орсны умаас зарим газарт шавар үүсэж, тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй байгаа тул онцын шаардлагагүй бол хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.