ЗӨСТ-д автомашин хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар /40,0 сая/ Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвд автомашин олгохоор шийдвэрлэсний дагуу “Toyota Hiace” маркийн автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус төв хот доторх үйлчилгээ буюу хачгийн халдвар, мэрэгчийн дуудлага зэрэгт ашиглалтын хугацаа дууссан автомашинаар явдаг байжээ. Тухайн автомашины бүрэн ажиллагаа доголдохын зэрэгцээ аюулгүй зорчиход, үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байсан байна.
Автомашины түлхүүрийг гардуулах үеэр Клиникийн профессор, халдвартын тэргүүлэх зэргийн эмч С.Баасанхүү даргатай ЗӨСТ-ийн хамт олон Халдварт өвчний голомтын ариутгал халдваргүйжүүлэлт, дуудлагын үүрэг гүйцэтгэлд томоохон дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.
Сонирхуулахад, 2019 онд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ЗӨСТ-д хээрийн дуудлага үйлчилгээнд ашиглах фургон маркийн автомашиныг шийдвэрлэж байжээ.
