Шугам сүлжээний гэмтлээс шалтгаалан зарим байгууллага, айл өрхийн халаалтыг хязгаарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Халаалтын шугам сүлжээний гэмтлээс шалтгаалан 16 дугаар байрнаас “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв хүртэлх аж ахуйн нэгж, айл өрх, албан байгууллагуудын халаалтыг хязгаарлажээ.
Тодруулбал, Шугам сүлжээний гэмтлээс шалтгаалан нэгдсэн халаалтын хоёрдугаар зуухны харьяа 16 дугаар байрнаас урагш “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв хүртэлх айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг түр хязгаарлаад байна. Тус гэмтлийг засварлахаар “Мандал голомт” ХХК-ийн засварын бригад шуурхай ажиллаж байгаа тухай мэдэгдлээ.