Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон байдлыг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-04 16:49:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Баян-Өлгий аймгийн 2500 гаруй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийж байна.

Тодруулж хэлбэл, тус яамнаас "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан  шалгах аян"-ыг өнгөрсөн сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Уг ажлыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа.

Шалгалтад хамрагдах иргэдийн нэрсийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлжээ.

Дуудагдсан хүмүүс өвчтөний картаа өөрийн биеэр, ирж чадахгүй нөхцөлд холбогдох нийгмийн даатгалын байцаагч, халамжийн мэргэжилтэн нараар, эсвэл багийн Засаг даргаар дамжуулан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлэх ёстой.

Хэрвээ шалгалтад хамрагдаагүй тохиолдолд тэтгэмжийг нь түр зогсоох ажээ.  

相关新闻