Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 60 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дугаар тогтоолоор тус аймаг
Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцдөө 100 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын
нөөцөд 1400 тонн өвс, 420 тонн
тэжээл нийт 1500 тонн өвс, 520 тонн
тэжээл бэлтгэнэ.
Одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 50 тонн өвс, 16 тонн тэжээл байна. Сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 208.0 тонн өвс, 11,7 тонн тэжээл, малчдын түвшинд 964 тонн өвс, 53 тонн үйлдвэрийн тэжээл, 80 тонн гар тэжээл, 98 тонн хужир шүү байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах Монгол Улсын Засгийн газрын албан даалгавар, аймгийн Засаг даргын
албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын бэлтгэл Дорноговь аймагт 60 хувьтай байна.