АН-ын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-05 17:05:24

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, тус намын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. 

Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар Ардчилсан намын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Мөн УИХ-ын дэд даргад тус намаас УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилжээ. 

АН-ын өмнөх дарга Н.Алтанхуяг 2014 оны 11 дүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, улмаар УИХ-ын дарга З.Энхболдыг намын даргаар томилон өнөөдрийг хүртэл ажиллаж байсан юм. 

АН-ын дараагийн даргаар хэн томилогдох нь энэ сарын 18-нд болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар шийдэгдэнэ. Хэрэв тус хурлаас шийд гарч чадахгүй бол АН-ын Их хурлаар хэлцэгдэх юм. Энэ үеэр АН-ын даргад горилогчид өөрсдийн шинэчлэлийн хөтөлбөр, бодлого чиглэлээрээ өрсөлдөж, санал хураалтаар шийдвэрлэгдэнэ. 

Н.Гантуяа 

相关新闻