МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-05 16:32:49

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш анхдугаар хуралдаанаа хийлээ.

Тус бүлгийн даргад Д.Хаянхярвааг нэр дэвшүүлэхэд олонх дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярваа 100 хувийн санал авчээ.

МАН-ын бүлэг 65 гишүүнтэй байх ба Д.Хаянхярвааг бүлгийн даргаар томилсон тухай мэдээг одоо 4:30 минутаас хуралдах чуулганы үдээс хойшхи хуралдаанд танилцуулах юм.

Тэрбээр өмнөх парламентад тус бүлгийн дэд даргаар ажиллаж байв.

Б.Туул 

 

相关新闻