Иргэний хөдөлмөрийн чадвар алдагдалтын хувь, хугацаа тогтоосон байдалд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-01 15:51:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Даатгуулагч иргэнд хөдөлмөрийн чадвар алдагдалтын хувь, хугацаа тогтоосон байдалд хяналт шалгалт хийх аян өрнөж буй билээ. Шалгалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/120 дугаар тушаалын дагуу  “Хяналт шалгалтын аян”-ы хүрээнд зохион байгуулж буй бөгөөд энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус аймагт үргэлжлэх юм.

Аяны хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх 3 шалтгаан болох дотор, гэмтэл, сэтгэцийн өвчний шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон нийт иргэд, харин бусад шалгаанаар тогтоолгосон нэр бүхий иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон байдалд хяналт шалгалт хийх ажээ. 

-“Аймгийн хэмжээнд 250 орчим иргэн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон бөгөөд энэхүү аяны хүрээнд 1896 иргэний хувь, хугацаанд хяналт шалгалт хийх юм. Аян өрнөж эхэлснээс хойш сарын хугацаанд 1250 иргэн эрүүл мэндийн хяналтын дэвтрээ холбогдох албаныханд хүргүүлсэн байна. Иймд хяналт шалгалтын аянд хамрагдах ёстой бусад 600 иргэн эрүүл мэндийн хяналтын дэвтрээ харьяа сум, өрхийн ЭМТ-дөө хүргүүлж, аянд идэвхтэй хамрагдана уу” хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээллээ.

Түүнчлэн аяны хүрээнд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа, хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн ашиг хөндөгдөж байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийн санал, хүсэлт гомдол мэдээллийг 7048-1111 дугаарт хүлээн авч байгаа ажээ.


相关新闻