Ахмад настан Ц.Дэлгэрбуянг "Ахмадын алдар" одонгоор шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг
тохиолдуулан Дундговь аймгийн хөгжил дэвшилд оюун ухаан, авьяас чадвар, бие
сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, түүхийг бүтээсэн
ахмадуудаа шагнаж урамшууллаа.
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчийн зарлигаар тус
холбооны дээд шагнал "Ахмадын алдар" одонгоор аймгийн Ахмадын
хорооны даргаар 17 жил тасралтгүй ажилласан ахмад дарга Ц.Дэлгэрбуянг шагнаж, шагналыг
аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гардуулжээ.
Дундговь аймгийн “Хүндэт
иргэн” цол тэмдгээр Эрдэнэдалай сумын Ахмадын хорооны дарга Б.Сугир, Өндөршил
сумын Ахмадын хорооны дарга Т.Мөнхцэцэг, "Аясал" ХХК-ийн захирал А.Хатантөмөр,
Сайнцагаан сумын ахмад настан С.Бямбасүрэн нарыг, аймгийн “Хүндэт
тэмдэг”-ээр 18, аймгийн Засаг даргын Жуух бичгээр 15 ахмадыг тус тус шагнасан байна.






