Ирэх дөрвөн жилд шинэ парламентыг М.Энхболд удирдана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганаар УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд олонх дэмжлээ. Ингэснээр ирэх 4 жилд шинэ парламентыг М.Энхболд ахалж ажиллахаар болов.
МАН энэ удаагийн сонгуулиар 65 суудал буюу олонх болсон тул УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон. Иймд УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус намаас нэр дэвшигчийн танилцуулгыг хийв.
М.Энхболдын товч намтар:
Төрсөн он: 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,
Төрсөн газар: Улаанбаатар хот,
Боловсрол:
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
2000 онд Эдийн засгийн магистр,
2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,
Ажил эрхлэлт:
1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга,
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
2012 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
Улс төрийн сонгуульт ажил:
1990 онд Монгол Ардын Намд элссэн,
1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
2013 оноос МАН-ын дарга
1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч
1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч юм.
Энэ үеэр УИХ-ын шинэ дарга тамгаа гардаж авсан бөгөөд нийт ард иргэддээ хандаж үг хэллээ. Мөн хуралдааныг тус парламентын хамгийн ахмад гишүүн болох Ч.Улаан даргалж явуулав.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал