Зургаан сурагч ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Найрамдлын 61 дэх өдрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл хамтран Алтай хотод Баруун бүсийн орос хэлний уралдаан /олимпиад/-ыг амжилттай зохион байгууллаа.
Тус уралдааныг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачилгаар “Баруун бүсийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос хэлний багш нарын туршлага солилцох уулзалт”-ыг есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулсан бөгөөд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Ринчинов Базархандаев болон Россотрудничество төлөөлөгчийн газрынхан тус аймагт ажилласан юм.
Энэ удаагийн олимпиадыг математик, физикийн сонгон шалгаруулалттай хамтатган бүсийн аймгууд болох Ховд, Завхан, Баян- Өлгий, Говь- Алтай аймгийн ЕБС-ийн багш, сурагчдын дунд зохион байгуулав.
Уралдаанд ЕБС-ийн ахлах ангийн 25 сурагч, орос хэлний 15 багш оролцов. Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын СЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орос хэлний багш, ОХУ-ын Ерөнхий боловсролын Тэргүүний ажилтан, Монгол Улсын АБТА С.И. Зандаков, Улаанбаатар дахь "Русский Дом", түүний дэргэдэх Монгол Улс дахь орос хэл дээрх Нээлттэй боловсролын дээд сургуулийн магистр багш Н.Батцэцэг, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат багш Ё.Максим нарын удирдан явуулсан. Орос хэлний Баруун бүсийн 2021 оны сонгон шалгаруулалтад зургаан сурагч шилдгээр шалгарч, ОХУ-д үнэ төлбөргүй сурах эрхийн эзэд боллоо.
Шилдэг сурагчдаар:
-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12б ангийн сурагч Сурахбаярын Баясгалан,
-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Сурэнжавын Билэгжаргал,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Ганзоригийн Намуунцэцэг,
-Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 12-р ангийн сурагч
-Баян-Өлгий аймгийн "Бастама" дунд сургуулийн 12-р ангийн сурагч Мерей Балауса
-Баян-Өлгий аймгийн "Бастама" дунд сургуулийн 12-р ангийн сурагч Бекболат Юсуф
-Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч Адай Еркегул нар шалгарав.
Баруун бүсийн орос хэлний шилдэг багш нараар:
-Говь-Алтай аймгийн багш Базаррагчаагийн Эрдэнэжав
-Говь-Алтай аймгийн орос хэл судлаач багш Яндагийн Алтанзаяа
-Баян-Өлгий аймгийн багш Сайлау Айжанар
-Ховд аймгийн багш Нямжавын Болорзаяа
-Баян-Өлгий аймгийн багш Шегебай Нурсауле нар шалгарч, шагналаа гардан авсан юм.