Хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-28 19:25:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 412 шинжилгээ хийснээс 197 тохиолдол илэрсэн байна. 

Тодруулбал тус аймгийн төв Есөнбулаг суманд-111

Алтай-10

Бигэр-7

Баянтоорой-6

Дэлгэр-5

Халиун-5

Цээл-13

Эрдэнэ-1

Гуулин-1

Жаргалан-4

Бугат-2

Цогт-2

Хөхморьт-2, 

Баян-Уул-14

Шарга-1

Тонхил-6

Төгрөг-7 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 7724 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

Өнөөдрийн байдлаар 1151 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 986 хүний биеийн байдал хөнгөн, 134 нь хүндэвтэр, 29 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 170 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 6549 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 2535 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.

相关新闻