"Аянч" гэрэл зургийн уралдааны ялагчид шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ, Их газрын байгалийн цогцолборт
газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ оны 5 дугаар сард зарласан “Аянч”
гэрэл зургийн уралдааны ялагчдыг тодрууллаа.
“Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан зохион
байгуулсан тус уралдаанд 11 гэрэл зурагчин 31 бүтээл ирүүлснээс “Дундговь” фото
студийн зурагчин Э.Мөнхчулууны “Угалз” бүтээл тэргүүн байр эзэлжээ.
Удаах байруудад Э.Бат-Амьдралын “Алтан бүрд”, Ц.Наранбатын
“Цагаан суварга” бүтээлүүд орсон бол тусгай байрт Б.Дашнямын “Нарны хүлэг” бүтээл
шалгарсан байна.
“Дэлхийн
аялал жуулчлалын өдөр”-ийг
жил бүрийн 9 дүгээр сарын 27-нд тэмдэглэн
өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрөөр
аялал жуулчлалын нийгэм, соёл, улс төр, эдийн засаг дахь үнэ цэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг
хэрэгжүүлэхэд оруулж буй
хувь нэмрийг таниулах зорилгоор зохион байгуулдаг ажээ.
9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд "Бүрд ресторан"-д уралдааны бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна.




