Хэнань мужаас 32 мянган жилийн өмнөх үед хамаарах гавлын яс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-09-28 16:55:30

ЖЭНЖОУ. /Xinhua/. БНХАУ-ын төв нутгийн Хэнань мужид орших агуйгаас 32 мянган жилийн өмнөх үед хамаарах хүний гавлын яс олдсон талаар тус улсын археологичид даваа гарагт мэдээлжээ.


Энэхүү агуй нь Лушань тойргийн Гуанинси сууринд оршдог байна. Урьд нь тухайн газрын ойр орчмоос хүн, амьтны чулуужсан яс, чулуун хэрэгслүүд олдож байжээ.


“Хоёр агуйн нэг нь 9 м урт, 3 м өргөн, 3.9 м өндөр, нийт 30 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч байсан. Энэ нь тухайн бүс нутгаас өмнө нь олдож байсан агуйнуудаас хавьгүй том гэсэн үг” гэж археологич Жао Чинпо мэдээлжээ.


Археологичид гавлын яс, шүднээс гадна морь, ямаа, баавгай, буга, зэрлэг гахай, чононы 10 мянга гаруй ясны хэлтэрхийг олсон нь ойролцоогоор 30-40 мянган жилийн өмнөх үед хамаарах ажээ. Мөн хавтгай чулуунууд, чулуун хусуур олдсон байна.


Антропологичдын хэлснээр, агуйгаас олдсон хүний хоёр гавлын ясыг тус тус 32, 12 мянган жилийн өмнөх үед хамаарагдахыг тогтоожээ. Ингэснээр Хэнаниас олдсон орчин үеийн хүний хамгийн эртний олдвор энэ болж байна.


“Хятад дахь орчин үеийн хүний үүсэл, хөгжлийн талаарх судалгаанд өндөр ач холбогдолтой олдворууд олдлоо” гэж Хэнань мужийн Соёлын өв, археологийн судалгааны хүрээлэнгийн дарга Лю Хайван ярьжээ. 

相关新闻