МБИХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь
аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Монголын барилгын инженерүүдийн холбоо” төрийн
бус байгууллагатай хамтран ажилллах санамж бичиг байгууллаа.
Тэрээр 9 дүгээр сарын 25-нд тус ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзан, аймгийн
барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцсон
төдийгүй, албан ёсоор ийнхүү хамтран ажиллахаар болсон аж.
Уулзалтын үеэр
“Монголын барилгын иженерүүдийн холбоо” ТББ,
“Шинэ цамхаг” ХХК, “Түшиг багана” ХХК, “ММ Инженеринг” ХХК-иуд коронавирусний цар тахлын үед нэн шаардлагатай байгаа
хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратуудыг Сайнцагаан, Эрдэнэдалай, Өндөршил гурван сумын ЭМТ-д хандивлажээ.