Нийт тохиолдлын 6379 нь эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 95 шинжилгээ хийснээс 49 тохиолдол илэрсэн байна.
Тодруулбал тус аймгийн төв Есөнбулаг суманд 19, Бугатад 1, Цээлд 6, Бигэрт 9, Баянтооройд 1, Жаргаланд 3, Эрдэнэд 1, Халиунд 1, Дэлгэрт 4, Даривд 1, Алтайд 2, Гуулинд 1 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 7527 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна хэмээн ЭМГ-аас танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 1173 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 1009 хүний биеийн байдал хөнгөн, 137 нь хүндэвтэр, 26 нь хүнд, 1 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 99 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 6379 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 2141 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.