УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-05 10:25:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр 11.00 цагт УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, шинэ гишүүд тангараг өргөнө.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан 76 гишүүнээс бүрдэх шинэ парламент өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийх юм. УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн дүнд МАН-ын 65, АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гишүүн парламентад суух болж, энэ сарын 1-нд түр үнэмлэхээ гардаж авсан. 

Өнөөдөр Анхдугаар чуулганаар УИХ-ын 76 гишүүн тангараг өргөж, УИХ-ын дарга, дэд даргыг томилох ёстой юм. 

Харин АН-ын зүгээс Анхдугаар чуулган хуралдуулах нь зохимжгүй гэж мэдэгдээд байгаа. Яг одоо энэ сэдвээр АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Төрийн ордонд хамтарсан мэдэгдэл хийж байна.  

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻