Хөвсгөлд 289 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 289 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 7465 болсон байна. Мөн нас баралтын 1 тохиолдол бүртгэгдэж, нийт 10 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 248, сумдын Эрүүл мэндийн төвд 319, гэрээр 1435 хүн эмчилгээ хяналтад байна. Эмчлүүлж буй иргэдийн дунд хөнгөн 1842, хүндэвтэр 123, хүнд 33, маш хүнд 4 иргэн байна.
Иргэд халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөн зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс багасгах, айлд очихгүй, гэртээ хүн урихгүй байх шаардлагатайг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.