Цагдаагийн газрын нэрэмжит өргөн чөлөөний нээлтийг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага
үүсэж хөгжсөний 100 жил, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар байгуулагдсаны
81 жилийн ойг тохиолдуулан Өлгий сумын нэгэн гудамжийг Цагдаагийн газрын
нэрэмжит өргөн чөлөө болголоо.
Тодруулж хэлэхэд, Памуккалле рестораны өмнөх 4 замын уулзвараас Зуха баатрын
гудамж хүртэлх гудамжийг нэрэмжит болгож, дурсгалын хөшөө байршууллаа.
Өргөн чөлөөний нээлтийг өнөөдөр хийв. Уг нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга
Д.Бауыржан болон төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
"Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж тодорхой
бүтээлч ажлуудыг шат дараатай зохион байгуулсны үндсэнд ийнхүү Цагдаагийн
газрын өргөн чөлөө бий болж байна. Өргөн чөлөөг байгуулахад хамтран ажиллаж
байгаа, бидний ажлыг дэмжсэн Өлгий сумын удирдлагуудад болон та бүхэнд талархал
илэрхийлье. Энэхүү өргөн чөлөөг цаашид өргөжүүлж, Өлгий сумын өнгө үзэмжийг
сайжруулах, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх гэрэлт
гудамж болгохоор төлөвлөж байна" гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга,
хошууч Ө.Танат нээлтийн ажиллагааны үеэр онцоллоо.