Ковидын халдвар авсан 597 иргэн гэртээ эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 138 иргэнд
түргэвчилсэн, 48 иргэний
хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 186 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний
халдварын 77 тохиолдол шинээр батлагдав.
Үүнээс Алтай суманд 6, Баяннуурт 3, Бугатад
7, Булганд 2, Буянтад 6, Ногооннуурт 11, Толбод 2, Улаанхус сум, Цагууннуур
тосгонд тус бүр 1, Өлгийд 38 иргэнээс халдвар илэрч, тус аймагт бүртгэгдсэн нийт
тохиолдлын тоо 8397 боллоо.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 7605
иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 73) гарсан. Одоо аймгийн Ковидын
эмнэлэгт 116, Сансар эмнэлэгт 21, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 50, гэртээ 597
иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж байгаа 784 иргэнээс 672 хүний
биеийн байдал хөнгөн, 95 иргэнийх хүндэвтэр, 17 иргэнийх хүнд байгаа ажээ.