Халдварын эх үүсвэр тодорхойгүй тохиолдол нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-15 18:47:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 199 тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 5803 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлын 52,2 хувь нь ойрын хавьтлаас халдвар авч өвчилсөн бол 13,5 хувь нь халдварын эх үүсвэр тодорхойгүй тохиолдол байна. Сүүлийн өдрүүдэд эх үүсвэр тодорхойгүй тохиолдол нэмэгдэж буй учраас халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөх, ,зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс бууруулах, айлд очихгүй, гэртээ хүн урихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Мөн ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамт ажиллаж байгаа хүмүүс болон үйлчлүүлэгчээс халдвар авах эрсдэл өндөр байгаа тул халдвараас сэргийлэх зөв дадалд хамт олноороо суралцах хэрэгтэйг зөвлөлөө.

 

相关新闻