Шинэ Зеландаас Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-13 18:30:11

ВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Шинэ Зеландаас Афганистанд 2.13 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Наная Махута өнөөдөр мэдэгджээ.


"Афганистанд хүмүүнлэгийн тусламж асар хэрэгцээтэй байна. Тус улсад үүсээд буй хямрал эмэгтэйчүүд, охидод илүүтэй нөлөөлж байна” гэж Н.Махута мэдэгдэлдээ дурджээ.  


Түүнчлэн тус улсын охид, эмэгтэйчүүд аюултай нөхцөл байдалтай нүүр тулж байгаа энэ үед нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй байгууллагуудыг дэмжих нь урьд өмнөхөөс илүү чухал байгааг онцолсон байна.


Шинэ Зеланд улсаас НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын санд санхүүжилт олгож байгаатай холбогдуулан эдгээр байгууллагууд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулна гэдэгт мөн найдаж буйгаа илэрхийлжээ.


Шинэ Зеланд улс өнгөрсөн сарын 20-нд Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газарт гурван сая шинэ зеланд доллар буюу 2.13 сая ам.долларын санхүүжилт олгожээ.

 

相关新闻