Баян-Өлгийд 1287 иргэн цар тахлын эсрэг вакцины 3 дахь тунг тариулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 100 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний
халдварын 34 тохиолдол шинээр батлагдлаа.
Үүнээс Алтай
суманд 4, Баяннуурт 3, Бугатад 3, Булганд 2, Буянтад 1, Толбод 2, Өлгийд 19
иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 8110 болов.
Өнөөдрийн
байдлаар 7348 иргэн эдгэрч эмнэлгээс
(сүүлийн 24 цагт 66) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 112, Сансар эмнэлэгт
19, сумдын эрүүл мэндийн төвүүдэд 42, гэртээ 581 иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж
байгаа 754 иргэнээс 646 иргэний биеийн
байдал хөнгөн, 86 иргэнийх хүндэвтэр, 19 иргэнийх хүнд, 3 иргэнийх маш хүнд байгаа
аж.
Мөн тус аймагт 74902
иргэн цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдахаас 66656 хүн эхний тунгаа /88.9
хувь/, 62328 иргэн 2 дахь тун /83.2 хувь/, 1287 иргэн /1.9 хувь/ 3 дахь тунгаа
тус тус хийлгээд байна.