Өрхийн эрүүл мэндийн төвийн халаалтыг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-13 13:34:30

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган суманд зургаан ӨЭМТ иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Тэдний нэг нь 7000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг "Ар Мөнхжин" ӨЭМТ-ийн барилга нь хуучных ба олон жил дулаан алдагдалтай явж иржээ. Сум, аймгийн шийдвэр гаргах түвшинд энэ асуудлыг хөндөж, эмнэлгийн тусламжийн эрсдэлийг бууруулах чиглэлээр санал хүсэлт өгдөг ч шийдвэрлээгүй өнөөг хүрсэн байна. Аймгийн Засаг дарга М.Батжаргал тус өрхийн эмнэлгийн нөхцөл байдалтай нь танилцсан байна. Тэрээр өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, ажиллагсад, үйлчлүүлж буй ард иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуй нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор "Ар Мөнхжин" өрхийн эрүүл мэндийн төвийн нам даралтын зуух, халаалтын системийг шинэчилж өгөхөөр болжээ.

相关新闻