Баян-Өлгий аймагт ковидын халдвар авсан иргэдийн тоо 8076 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 201 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний
халдварын 38 тохиолдол шинээр батлагдав.
Үүнээс Алтай
суманд 3, Алтанцөгцөд 1, Баяннуурт 2, Бугатад 1, Булганд 2, Ногооннуурт 3, Толбод
2, Өлгийд 24 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо
8076 боллоо.
Халдвар авсан
иргэдийн 7262 нь эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 111) гарсан. Мөн 8 нас
бараад байгаа.
Одоо аймгийн Ковидын
эмнэлэгт 116, Сансар эмнэлэгт 22, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 40, гэртээ 628
иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж
байгаа 806 иргэнээс 696 иргэний биеийн байдал хөнгөн, 88 иргэнийх хүндэвтэр, 19
иргэнийх хүнд, 3 иргэнийх маш хүнд байгаа ажээ.