Коронавирусний халдварын улмаас 883 хүн хэвтэн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 374 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 114 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 65, Бугатад 5, Цээлд 3, Баян-Уулд 4, Цогтод 6, Дарвид 6, Тайширт 1, Чандманьд 11, Эрдэнэд 1, Жаргаланд 5, Хөхморьтод 2, Халиунд 2, Баянтооройд 5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аймгийн хэмжээнд нийт 5360 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.
Есдүгээр сарын 8-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 883 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 749 хүний биеийн байдал хөнгөн, 118 нь хүндэвтэр, 16 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 126 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 4470 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 1328 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.