Өдөрт бүртгэгдэж буй батлагдсан тохиолдол 2 оронтой тоо руу буув

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-08 14:12:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 230 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 24 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 254 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 79 тохиолдол шинээр батлагдав.

Үүнээс Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур сум, Цагааннуур тосгонд тус бүр 1, Бугат суманд 4, Булганд 10, Дэлүүнд 8, Толбод 4, Улаанхус суманд 5, Хотгор багт 2, Өлгий суманд 42 иргэнээс халдвар илэрчээ. Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан 1 иргэн нас барсан байна.

Баян-Өлгий аймагт ковид-19 халдварын нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7829 ба 6983 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт  91) гарсан. Одоо аймгийн ковидын эмнэлэгт 129, Сансар эмнэлэгт 21, сумдын эрүүл мэндийн төвүүдэд 29, гэрээр 659 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 838 иргэнээс хөнгөн 722, хүндэвтэр 101, хүнд 13, 2 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.

Ташрамд дурдахад, тус аймагт сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэж буй халдварын батлагдсан тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу буугаад байна. 

相关新闻