Улаанхус суманд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг
газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т
/-т газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тодруулж хэлбэл,
энэ сарын 7-ны өдөр 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс онцгой
байдлын байгууллагад мэдэгджээ.
Уг асуудлаар тус
сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Хоныратаас тодруулахад, иргэдэд
чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.