Японы хүн амын 60 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /NHK/. Японд мягмар гаргийн байдлаар 76 сая орчим хүн буюу нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаад байна гэж тус улсын Засгийн газар мэдээллээ.
Мөн 61.2 сая хүн /48.3 хувь/ вакцинд бүрэн хамрагдсан байна.
Өндөр настнуудын хувьд, 32 сая орчим хүн буюу 89.3 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол ойролцоогоор 31.3 сая хүн /87.4 хувь/ бүрэн тунд хамрагджээ.
Нийт хүн амын тоонд вакцинд хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүдийн тоог оруулаагүй байна. Мөн вакцинжуулалтын бодит тоон үзүүлэлт албан ёсны мэдээллээс өндөр байх боломжтой ажээ.