Сүүлийн 24 цагт 131 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-06 12:56:03
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Орхон аймагт коронавирусний халдвар авсан 156, эдгэрсэн 131 хүн байна.

Өнгөрсөн тавдугаар сараас хойш 19 хүн ковидын халдвараар нас баржээ. Өнөөдрийн байдлаар гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 2287 хүн буюу аймгийн хэмжээнд гуравдугаар сараас хойш нийт 7126 хүн халдвар авсан байна. Энэ нь нийт хүн амын 7 хувь нь гэсэн үг юм.

Дархлаажуулалтын эхний тунд хамрагдвал зохих хүн амын 93.4, хоёр дахь тунд 89 хувь нь хамрагдсан бол гурав дахь тунд 18-аас дээш насны 3089 буюу 4 хувь нь хамрагджээ. 

相关新闻