“Лалын улс” -ын олон зуун гишүүдийг агаарын цохилтоор устгав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАГДАД. /VOA/. Агаарын дайралт хийх явцад Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн наад зах нь 250 хүнийг устгасан гэж Ирак болон АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ тэргүүтэй эвслийн чөлөөлсөн “Лалын улс” бүлэглэлийн бэхлэлт болж байсан Фаллужа хотын өмнөд хэсэгт хийсэн агаарын цохилтод “Лалын улс” бүлэглэлийн 40 орчим автомашин өртсөн байна.
Үүнтэй зэрэгцэн, Сирийн агаарын цэргийн хүчин Ирактай залгаа хилийн орчим орших “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа хотууд руу энэ долоо хоногт дайралт хийсэн юм.
Одоо Фаллужаг чөлөөлсөн Иракийн цэргүүд тус улсын хоёр дахь том хот болох Мосулыг жихадистуудаас эргүүлэн авахаар төлөвлөж байна.
Америкийн тагнуулын албаныхны үзэж байгаагаар, “Лалын улс” бүлэглэл хамгийн сул дорой үедээ ирээд байгаа ажээ.
Харин Иракийн курдуудын цэргийн командлагч хэлэхдээ, Мосулыг чөлөөлөх тулалдаан нь маш ширүүн болно гэдгийг анхааруулаад, чөлөөлөх ажиллагаанд оролцож буй талууд хоорондоо улс төр-цэргийн хэлэлцээ хэрэгтэй гэдгийг онцолсон байна.
Х.Сарнай