Хоёр мянга гаруй айл хоёр сарын турш халуун усгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт
үйлдвэр”-ийн ажилчдыг орон сууцаар хангах Уурхайчин 2,3 дугаар хорооллын барилгын ажлын явцад Эрдэнэт хотын 1, 2 дугаар хорооллын айлуудын хэрэглээний халуун
усыг түр хязгаарласан байна. Тус ажлыг “Тавин
лан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр сарын турш 2000 гаруй айл хэрэглээний халуун усгүй байгаа юм. Засварын
ажил ийнхүү удааширч байгаа нь ажиллах боловсон хүчингүй, бараа, материал нь
гааль дээр гацсан зэрэг шалтгаан байгаа аж. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөл,
аймгийн удирдлагууд газар дээр нь очиж гүйцэтгэгч компанийн ажилтай танилцлаа. Энэ үеэр аймгийн удирдлагууд “Эрдэнэт үйлдвэр харилцан
зөвшилцөлгүй шугам хоолой тавих ажлыг эхлүүлсэн” хэмээн буруутгахад Эрдэнэт
үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Зөвхөн Уурхайчин
хорооллын шугам сүлжээний улмаас нэг, хоёрдугаар бичил хорооллын айлуудын
халуун ус тасраагүй, Эрдэнэт хотын 40 гаруй жилийн
насжилттай дулааны шугам сүлжээг шинэчлэх төслийн ажил
хийгдэж байгаа нь үүнд бас нөлөөлсөн хэмээн өмнө нь онцолсон юм.
Шинэ шугамын бүтээн байгуулалт, хуучин шугам сүлжээ засварлах
ажил хоорондоо уялдаа холбоогүй хийгдэж байгаа нь ийнхүү олон нийтийн эрх
ашгийг хохирооход хүргэжээ. “Тавин Лан” ХХК
9 сарын 6-наас 48 цагийн зогсолт хийж нэг, хоёрдугаар бичил хорооллын
айлуудыг халуун усны шугамд холбоно гэж амлалаа.