Орхон аймагт дархлаажуулалтын гуравдугаар тунг хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. ЭМГ-ын дарга Д.Сүхээ коронавируст халдварын нөхцөл байдлын
талаар мэдээллийг аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааны үеэр танилцууллаа.
1.
Есдүгээр сард коронавируст халдварын
тархалт нэмэгдэж, нийт хүн амын 6,5% өвчлөх магадлалтай байна
Өнөөдрийн
байдлаар Орхон аймгийн нийт хүн
амын 5,7 хувь буюу 6521 иргэн коронавируст халдвар авчээ. Харин дархлаажуулалтын хувьд 1-р
тунд иргэдийн 93,2 хувь,
2-р тунд иргэдийн 88,2
хувь хамрагдаад
байна. ДЭМБ-ын
аргачлалаар тооцоход 2021 оны 9 дүгээр сард хүн амын дунд ковид-19 халдварын
тархалт нэмэгдэж нийт хүн амын 6,5 хувьд хүрэх магадлалтай аж.
2.
Монгол улсад коронавирусын халдвараар
өвчилсөн 4 хүн тутмын нэгд дельта хувилбар илэрч байна
Короновирусын Дельта хувилбар нь одоогийн байдлаар
дэлхийн 148 улс оронд тархаад байна. SARS-CoV-2 вирусийн Дельта хувилбар нь
халдварлах чадвар хамгийн өндөр бөгөөд SARS-CoV-2 вирусийн Альфа хувилбартай
харьцуулахад 60 хувиар илүү халдварлах чадвартай.
Монгол улсын хэмжээнд нийт 951 сорьцод дельта хувилбар
илрүүлэх ПГУ шинжилгээ хийснээс эерэг илрэлт 236 буюу 24,8 хувьтай байгаа юм.
Улаанбаатар хот болон 16 аймгийн хүн амын дунд Дельта вирус илэрсэн. Орхон
аймгийн хувьд 10 сорьц шинжилснээс 6 сорьцод дельта хувилбар илэрсэн байна.
3.
Орхон аймгийн иргэдийг вакцинжуулалтын
гуравдугаар тунд хамруулж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын 539 дүгээр тушаалаар 3
дахь тунгийн нэмэлт вакцинжуулалт өчигдрөөс эхэллээ.Ингэхдээ,
·
55 наснаас дээш насны иргэд,
·
Боловсролын сургалтын байгууллагын багш ажилтан,
·
Эрхтэн шилжүүлэх мэс засал, эмчилгээ хийлгэсэн,
хепатитын В,С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ,
эмчилгээнд хамрагддаг иргэд
·
Хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй
·
Ковид 19 хариу арга хэмжээний багийн гишүүд
·
Хүндэтгэх шалтгаантай зорилтод бүлгийн иргэдийг сайн
дурын үндсэн дээр дархлаажуулах юм. Иргэд өөрсдөө Файзер үйлдвэрийн
“Комирнети”, Синофарм /ВIBP үйлдвэрийн –”Cor V” гэсэн хоёр вакцинаас сонголтоо
хийж болох юм байна.
Хүйтэн
сэрүүний улирал эхлэхэд улирлын томуугийн халдвар нэмэгддэг тул энэ жил 10-р
сарын 1-ээс эхлэн хүүхдүүдийг энгийн томуугийн вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байгаа
талаар ЭМГ-ын дарга мэдээллээ.