"Эх хэлний өдөр" тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-01 09:30:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдөр "Эх хэлний өдөр" тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд зарлиг буулгаж жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон.

 

Нийт ард иргэд, айл өрх, төрийн болон ТББ, ААН, бүх шатны сургалтын байгууллага “Эх хэлний өдрийн жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэхдээ бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан хэрэг бичиг хөтлөлтийг Монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах талаар зарлигт заасан байдаг.

 

Энэ жил эл өдөрт зориулан Соёлын яамны хурлын танхимд "Хос бичигтэн яам" нээлтийн ажиллагаа болно.

相关新闻