Ковид-19 халдварын 113 тохиолдол шинээр бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 382 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 41
иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт
423 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 113 тохиолдол шинээр батлагдав.
Үүнээс Алтай
суманд 1, Алтанцөгц суманд 1, Баяннуур суманд 2, Бугат суманд 4, Булган суманд
11, Буянт суманд 4, Ногооннуур суманд 4, Сагсай суманд 2, Толбо суманд 3, Өлгий
суманд 81 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7153 боллоо.
Өнөөдрийн
байдлаар 6043 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 135) гарсан. Одоо аймгийн
Ковидын эмнэлэгт 96, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 38, Сансар
эмнэлэгт 32, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 46 (Алтай 2, Бугат 1, Булган 19,
Ногооннуур 2, Сагсай 1, Улаанхус 7, Цэнгэл 7, Цагааннуур 7), гэртээ 892 иргэн
эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж
байгаа 1104 иргэнээс 964 иргэний биеийн байдал хөнгөн, 119 иргэнийх хүндэвтэр,
18 иргэнийх хүнд, 3 иргэний биеийн байдал маш хүнд байна.