"Дэлхийн зөн Монгол" 103 сая төгрөгийн үнэ бүхий буцалтгүй тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол"
Олон Улсын байгууллагаас Баян-Өлгий аймагт коронавирусний халдвартай тэмцэх
ажилд дэмжлэг болгож 103,1 сая төгрөгийн үнэ бүхий буцалтгүй тусламж үзүүллээ.
Тодруулж хэлбэл, аймгийн Онцгой комиссод 750
ширхэг хамгаалах хувцас, 750 ширхэг бээлий, 120 ширхэг нүдний шил, 5 ширхэг
хүчил төрөгчийн аппарат олголоо. Мөн аймгийн бүх сургуулиудад
ариутгагчтай автомат халуун хэмжигч, гар халдваргүйжүүлэгч шингэн, ариутгагч
аппарат, эмзэг бүлгийн 621 хүүхдэд хичээлийн хэрэгсэл тус тус хандивлав.
Буцалтгүй тусламжийг "Дэлхийн Зөн Монгол"
Олон Улсын байгууллагын албаны менежер Ц.Түвшинтөгс, П.Доржпалам, Баян-Өлгий
аймаг дахь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Д.Болатбек нар
аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын
удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө