Захирамжийг зөрчиж хурим найр хийсэн 5 зөрчлийг таслан зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 606 дугаар захирамжаар аймгийн
хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурим найр хийхийг хориглоод
байгаа.
Гэвч иргэдийн
зүгээс захирамжийг зөрчих явдал гарсаар байна.
Жишээлбэл,
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас энэ сарын 25-ны өдөр Толбо нуурын эрэг дээрх амралтын газарт хурим найр зохион байгуулсан 1 зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон юм. Харин 28-ны өдөр Өлгий сумын 5
дугаар багийн иргэд болох З болон С, 13 дугаар багийн иргэн М, С нар гэртээ
олон хүн цуглуулж, хурим найр хийж байсан 4 зөрчлийг мөн илрүүлжээ.
Улмаар цугласан хүмүүсийг албадан тарааж, холбогдох иргэдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Ташрамд сануулахад, өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрсөн энэ төрлийн 16 зөрчлийг илрүүлж, буруутай этгээдүүдэд тус бүр 500 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулаад байгаа ажээ.