Цэнгэл суманд 9 гэр цасанд дарагдаж нурсан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Цэнгэл суманд энэ сарын 26-27-ны өдрүүдэд үргэлжлэн орсон нойтон цасны улмаас 9
гэр нурсан байна.
Тодруулж хэлбэл,
тус сумын Уст тохой” багийн /6 дугаар баг/ “Шар тэгш” гэдэг газарт зусаж байсан
9 айлын эсгий гэр цасанд дарагджээ.
Энэ тухай дуудлагыг
онцгой байдлын байгууллага энэ 27-ны өдрийн 14:25 цагт хүлээж авсан байна. Цэнгэл
сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын
мэргэжлийн ангийн ажилтнууд дуудлагын дагуу тухайн өдрийн 15:30 цагт осол
болсон газарт очжээ. Улмаар нурсан 9 гэрийн цасыг 4 цаг ажиллаж цэвэрлэж, эд
зүйлсийг гарган иргэдэд хүлээлгэн өгсөн байна.