Коронавирусний халдварын тохиолдол 127-оор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 367 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 127 тохиолдол илэрлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 70, Баян-Уулд 5, Бугатад 9, Чандманад 5, Халиунд 3, Бигэрт 3, Алтайд 8, Цээлд 1, Шаргад 1, Даривд 6, Гуулинд 2, Жаргаланд 6, Тонхил 8 бүртгэгдэж аймгийн хэмжээнд 4315 коронавирусний халдвараар өвчилсөн байна.
Наймдугаар сарын 27-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 729 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 542 хүний биеийн байдал хөнгөн, 160 нь хүндэвтэр, 25 нь хүнд, 2 хүн нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 33 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 3580 нь бүрэн эдгэрсэн байна.