ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-27 17:57:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ЭЕШ-Д 800 оноо авсан Говь-Алтай аймгийн ЕБС-ийн сурагчдыг "Төрөлх-Алтай" ТББ-аас урамшууллаа. 

"ЭЕШ 2021" энэ удаагийн шалгалтад Говь-Алтай аймгаас Монгол хэлний хичээлээр Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Энхтайван овогтой Энхболор, Гуравдугаар сургуулийн сурагч Дарьцогт овогтой Цэрэнпүрэв нар 800 оноо авч шилдгээр шалгарсан  билээ. Эдгээр сурагчдад "Төрөлх-Алтай" ТББ-аас тус бүр нэг сая төгрөг олгож урамшуулав. 

Тус ТББ нь жил бүр Элсэлтийн Ерөнхий шалгалтад 800 оноо авсан Говь-Алтай аймгийн ЕБС-ийн сурагчдыг  урамшуулдаг юм.

相关新闻