Баян-Өлгий аймаг халдварын тохиолдлын тоогоор Улаанбаатар, Дархан-Уул аймгийн дараа оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-27 14:17:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 246 хүнд хурдавчилсан шинжилгээ, 34 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 280 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 99 тохиолдол шинээр батлагдав.

Үүнээс Алтанцөгц суманд 7, Баяннуур суманд 1, Бугат суманд 2, Булган суманд 6, Дэлүүн суманд 2, Ногооннуур суманд 2, Толбо суманд 6, Улаанхус суманд 2, Цэнгэл суманд 3, Цагааннуур тосгонд 4, Өлгий суманд 64 иргэнээс тус тус халдвар илэрсэн аж.

Ийнхүү тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 6899 болж, энэ үзүүлэлтээр Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн /7533/ дараа орж байна.

Бүртгэгдсэн нийт тохиолдлоос 5379 иргэн эдгэрч эмнэлгээс /сүүлийн 24 цагт нийт 91/ гарсан.  Одоо Ковидын эмнэлэгт 110 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 48, Пазылет төрийн бус байгууллагын байранд 44, Сансар эмнэлэгт 24, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 53, гэрийн эмчилгээнд 123, нийт 1515 иргэн эмчлүүлж байгаа.

Эмчилгээ хийлгэж байгаа 1515 иргэнээс 1313 иргэний биеийн байдал хөнгөн, 164 иргэний биеийн байдал хүндэвтэр, 32 иргэний биеийн байдал хүнд, 6 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

相关新闻