Тайвань сансрын буудал байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-08-25 14:45:21

ТАЙБЭЙ. /CNA/. Тайванийн засаг захиргаа сансарт пуужин хөөргөх гарааны талбай барихаар төлөвлөж байгаа тухай арлын сансрын байгууллагын тэргүүн У Зунсинь мэдээлжээ.  


Түүний мэдээлснээр, төлөвлөгөөг 2022 онд Тайванийн засаг захиргаа сансрыг эзэмших тухай хуулийн төслийг баталсны дараа эхлүүлэх аж.


Пуужин хөөргөх талбайг Тайванийн өмнөд хэсэгт орших Пингтүн мужийн Мудан тосгонд барихаар төлөвлөжээ. Одоогоор сансрын байгууллагын албаны төлөөлөгчид энэ асуудлаар нутгийн иргэдтэй хэлэлцээ хийж байгаа аж.


Өмнө нь Тайванийн арилжааны сансрын компани болох “TiSPACE” Австралиас анхны пуужингаа хөөргөх зөвшөөрөл хүссэн юм. Пуужин хөөргөх талаар тохиролцсон гэж Австралийн эрх баригчид даваа гарагт мэдэгдсэн бөгөөд пуужинг хөөргөх өдөр энэ сард тодорхой болох аж.


相关新闻