“Mazda” нийлүүлэлт тасалдсаны улмаас үйлдвэрлэлээ түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-08-25 13:44:39

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Mazda” компани БНХАУ-аас ирэх автомашины эд ангийн нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан дотоодын голлох үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоожээ.


Тодруулбал, Шанхай хотын олон улсын нисэх буудалд коронавирусний халдвар тархсаны улмаас тус улсаас ачаа тээвэрлэхэд хүндрэл үүссэн байна.


Тус компани Японы баруун хэсэгт байрлах хоёр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг даваа гаргийн оройноос түр зогсоожээ. Тэдгээрийн нэг нь Хирошима мужид байрлах төв байран дахь үйлдвэр юм.


“Шанхай хотын олон улсын нисэх буудлаас хөөрөх зарим ачаа тээврийн нислэг цуцлагдсаны улмаас автомашины шаардлагатай эд ангиудыг авах боломжгүй болоод байна” гэж “Mazda” компанийн зүгээс мэдэгджээ.


Компанийн төлөөлөгчид одоогоор нийлүүлэлт хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байгааг дурдаад, үйлдвэрлэлийн түр зогсолтыг баасан гараг хүртэл үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

相关新闻