569 хүнд шинжилгээ хийхэд 154-өөс нь халдвар илрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн 24 цагт 544 хүнд түргэвчилсэн, Нэгдсэн
эмнэлэгт 25 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 569 иргэнд
шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 154 тохиолдол шинээр батлагдав.
Үүнээс Алтай суманд 4, Баяннуур суманд 3,
Бугат суманд 5, Дэлүүн суманд 6, Ногооннуурт 3, Сагсайд 5, Толбо
суманд 3, Улаанхус суманд 2, Цэнгэлд 1, Цагааннуур тосгонд 9, Хотгор
багт 2, Өлгий суманд 111 иргэнээс тус тус халдвар илэрч, тус аймагт нийт
батлагдсан тохиолдол 6536 боллоо.
Бүртгэгдсэн нийт тохиолдлоос 5109 иргэн
эдгэрч эмнэлгээс /сүүлийн 24 цагт 206/ гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт
115 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 48, Пазылет
төрийн бус байгууллагын байранд 52, Сансар эмнэлэгт 36, сумуудын Эрүүл мэндийн
төвүүдэд 54, гэрийн эмчилгээнд 1117 иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж байгаа 1422 иргэнээс 1175
иргэний биеийн байдал хөнгөн, 196 иргэний биеийн байдал хүндэвтэр, 46 иргэний
биеийн байдал хүнд, 5 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.