Ливийн эрэг орчмоос 374 цагаач иргэнийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТРИПОЛИ. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт Ливийн эрэг орчмоос 374 хууль бус цагаач иргэнийг аварсан гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /IOM/ даваа гарагт мэдээлжээ.
Тодруулбал, энэ сарын 15-21-ний хооронд 374 цагаач иргэнийг аварч саатуулан Ливи улс руу буцаасан болохыг тус байгууллагаас мэдээлсэн байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээллээр, энэ он гарсаар Ливийн эргээс Газар дундын тэнгисийн чиглэлд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулсан нийт 22 419 хууль бус цагаач иргэнийг аварсан бол 392 хүн амиа алдаж, 632 хүн сураггүй болжээ.
Удирдагч агсан Муаммар Каддафийг 2011
онд түлхэн унагааснаас хойш тогтворгүй, эмх
замбараагүй байдал газар аваад буй Ливи нь Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэх
хүсэлтэй хууль бус цагаачдын хувьд дамжин өнгөрөх газар болоод байгаа юм.