Аймгийн алдарт уяачид цол чимгээ гардан авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-24 11:01:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ковид цар тахлын улмаас энэ жил наадам хийгээгүй ч “Нарны хүлэг” уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу Дундговь аймгийн Онцгой комиссын 21 дүгээр хуралдаанаас “Мандалын хурд” зохион байгуулахыг зөвшөөрсөн.

Тиймээс энэ сарын 21-нд Дэрэн сумын нутагт “Мандалын хурд-21” уралдаан болж, 5 насны 152 морь уралдаж, энэ үеэр шинээр төрсөн аймгийн алдарт уяачид цол, чимгээ гардан авчээ.

Тодруулбал, Баянжаргалан сумын уяач С.Сүхбаатар, Хулд сумын уяач П.Өлзийхүү, Б.Эрдэнэтогтох , Өлзийт сумын уяач  Л.Лодойсамбуу, Эрдэнэдалай сумын уяач О.Мөнхсайхан, О.Мөнхбат, О.Мөнхтулга, Ю.Эрдэнэбаяр, Адаацаг сумын уяач Б.Хадбаатар нар аймгийн алдарт уяачийн болзлыг хангасан байна.

Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгодог аж.

Энэхүү уралдааны үеэр 5 насны нийт 152 морийг 55 морь унаач хүүхэд унаж уралдсан бөгөөд уралдааны үеэр  мориноос унаж бэртэл гэмтэл авсан хүүхэд байхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцоллоо.

Аймгийн МХГ-аас байцаагчид ажиллаж, морь унаач хүүхдүүдийн хамгаалах хувцас хэрэгсэл, гэнэтийн ослын даатгал, эцэг, эх, уяач, хүүхдийн гурвалсан гэрээ, коронавирусний  түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавьсан аж. 

相关新闻